Азийн хөгжлийн банкаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх тав дахь шатны төсөл”-ийн хүрээнд 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ. Энэхүү тусламжийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавхи, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийн хүрээнд баталсан байна.
Тусламжийг өвчний эрт илрүүлэг, яаралтай тусламж, амьсгалын замын хүнд өвчний тусламж үйлчилгээнд ашиглагдах хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулах юм.
"АХБ" коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэхэд хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжиж буй нэн шаардлагатай арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлаад байна. Мөн цаашид хэрэгцээ шаардлага гарах бүрт гишүүн орнууддаа санхүүгийн нэмэлт дэмжлэг туслалцаа үзүүлж, бодлогын зөвлөмж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.