Ерөнхийлөгчийн өмнөөс " мийм " хийсэн иргэнд гомдож, эрүүгийн ялтан болгосон Б.Эрдэнэтулга нь өнгөрсөн жил буюу 2024 оны хоёрдугаар сарын 08 /2024.02.08/-ны өдөр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Б.Эрдэнэтулгыг Хүний эрхийн үндэсний комиссоос шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь албан хаагчдыг элдэв үгээр гутаан доромжилж, сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлэх, эрх зүйн байдлыг нь дордуулан халаа сэлгээ хийх зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдах болсон байна. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан аж. Энэ дагуу ХЭҮК-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж, алба хаагчдаас асуумж авч, шалгаж эхэлсэн байна. Хамгийн ноцтой нь хүний эрхийг хангаж ажиллах учиртай ХЭҮК тус асуумжаа нэр, албан тушаал, гарын үсэгтэйгээр авч, алба хаагчдыг "Үнэнээ өчих" боломжийг хязгаарласан гэх мэдээлэл байна. Магадгүй үүнд нь ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нөлөөлсөн юм биш биз гэх хардлагыг ч төрүүлж байгаа аж.