“Ай Ёо доктор”-ын Б.Дугархүү ЭМДС-гаас "Эрүүл мэндийн боловсрол олгоно" хэмээн аваад "мурьсан" 6.5 сая төгрөгийг төлөөгүй, хэрэг нь шалгагдаж байна

“Ай Ёо доктор”-ын Б.Дугархүү ЭМДС-гаас "Эрүүл мэндийн боловсрол олгоно" хэмээн аваад "мурьсан" 6.5 сая төгрөгийг төлөөгүй, хэрэг нь шалгагдаж байна

“Ай Ёо доктор”-ын Б.Дугархүүг "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй" хэмээн хуулийн байгууллагаас шалгаж, өнгөрсөн онд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Б.Дугархүүд холбогдох хэрэг өдгөө ч үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Дугархүү нь одоогоор дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Эрүүл мэндийг дэмжих сангийн 13 сая төгрөгөөр "Эрүүл мэндийн боловсрол олгох" төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Ингээд тус төслийн урьдчилгаа 6.5 сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлээгүй аж. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар “Ай Ёо брэнд"-д 278.8 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг гүйцэтгэгчээр дахин сонгон шалгаруулж, нийт үнийн дүнгийн 70 хувийг олгосон аж. Энэ хүрээнд тэрбээр "Ай Ёо" ток шоуг хийсэн байна. Тиймээс дээрх төслүүдтэй холбоотойгоор Б.Дугархүү нарыг шалгаж байгаа аж. 

Харин Б.Дугархүү нь 2021 онд Эрүүл мэндийг дэмжих сангаас төсөл хэрэгжүүлэхээр авсан 6.5 сая төгрөгөө өнөөг хүртэл улсад төлөөгүй "Луу унжсан" хэвээр байгаа юм байна. Энэ нь ч аудитыг байгууллагын шалгалтаар илэрсэн тул Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн яаманд акт тавиад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас гэрээт ажлаа гүйцэтгээгүй, өмнөх оны аудитын албан шаардлагыг хэрэгжүүлээгүй "Ай ёо доктор" ХХК-иас 6.5 сая төгрөгийг гаргуулан Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэх акт тавьсан байна.