“Ай Ёо доктор”-ын Б.Дугархүүг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

“Ай Ёо доктор”-ын Б.Дугархүүг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

“Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүүд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Дугархүүг яллагдагчаар татаж, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу тус шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр прокурорын саналыг хэлэлцээд Б.Дугархүүд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хуулийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Эрүүл мэндийг дэмжих сангаас их хэмжээний мөнгийг хууль зөрчиж авсан гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй байгаа юм байна.