Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 10-ны өдөр цахим орчинд “Баавгай явж байна” гэх мэдээлэл нийтэлсэн иргэнд хариуцлага тооцжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь хиймэл оюун ухаан ашиглан хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн нь тогтоогдсон байна. Улмаар тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцжээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг цаг үеийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл авч, баталгаагүй болон худал мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.