Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг томилоод байв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүл буюу гуравдугаар сарын 27- ноос түүнийг АТГ-аас эрүүгийн хэрэгт шалгаж эхэлжээ.
Хэргийн шалгалттай холбоотойгоор цөөнгүй газарт нэгжлэг хийснийг эх сурвалжууд хэлж байна. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ынхан үзэж, нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноор өнгөрсөн баасан гаргаас нарийвчилсан шалгалт эхлүүллээ.