Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг "T-ARA" тун удахгүй Монголд ирж, тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, тоглолт ирэх есдүгээр сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох зар тараагдаад байгаа юм.
Тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж байна.
- Энгийн тасалбар - 150,000₮ /Earlybird тасалбар 100,000₮/
- Fanzone тасалбар - 260,000₮
- VIP тасалбар - 800,000₮ байна.