Дулааны гуравдугаар цахилгаан станцад дахин осол гарсан асуудлаар Эрчим хүчний яамны удирдлагууд 10 цагт мэдээлэл хийнэ

Дулааны гуравдугаар цахилгаан станцад дахин осол гарсан асуудлаар Эрчим хүчний яамны удирдлагууд 10 цагт мэдээлэл хийнэ

Дулааны гуравдугаар цахилгаан станцад өнгөрсөн шөнө дахин осол гарсан байна. Ослын нөхцөл байдлын талаар Дулааны гуравдугаар цахилгаан станцад Засгийн газраас томилогдсон БЭТ болон Эрчим хүчний яамны удирдлагууд 10.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Өнгөрсөн зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад том хэмжээний осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас есдүгээр турбагенератор дахин сэргэхгүйгээр эвдэрч, нийслэл нийслэлчүүд ирэх өвөл дулааны дутагдалд орох бодит эрсдэл үүссэн. Уг турбагенераторыг дахин засварлахад багадаа 24 сарын хугацаа хэрэгтэй байгааг ч албанынхан мэдээлсэн. Тэгвэл ТЭЦ-3 дээр дахин осол гарсан талаар холбогдох албанийнхан мэдээлэл хийх юм байна. Уг асуудлыг бид эргэн мэдээлэх болно.