Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Харзат багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.08.06/ 18:25 цагт тус аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын дөрвөн ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж, унтраасан байна.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ