"Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай ойрын хугацаанд уулзаж магадгүй" гэж мэдэгджээ

"Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай ойрын хугацаанд уулзаж магадгүй" гэж мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай ойрын хугацаанд уулзаж, Украины дайныг зогсоох талаар ярилцаж магадгүй гэж мэдэгджээ. Тодруулбал, "Уулзалт ойрын хугацаанд болох магадлал өндөр байна” гэж Д.Трампын тусгай элч Стив Виткофф Москвад В.Путинтай хийсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд хэлсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тусгай элч Стив Виткоффыг өчигдөр /2025.08.06/ Москвад хийсэн уулзалтын талаар, АНУ, ОХУ "сайн яриа хэлэлцээ хийсэн" гэж хэлсэн ч Оросын худалдааны түншүүдийн эсрэг дахин нэмэлт хориг арга хэмжээ авахаа үгүйсгээгүй юм.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, "Орос, АНУ-ын удирдагчдын уулзалтад "олон тооны саад тотгорыг" даван туулахын тулд дорвитой ажил хийх шаардлагатай байна. Биднийг маш их ажил хүлээж байна. Одоо ч даван туулах олон бэрхшээл байгаа бөгөөд бид үүнийг ойрын өдрүүд, хэдэн цаг, магадгүй долоо хоногуудад хийнэ гэж найдаж байна" гэж ярьж байсан юм. 

Америкийн зарим хэвлэлүүдэд бичиж буйгаар, "Д.Трамп, В.Путинтай уулзаж, дараа нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг оролцуулан гурван талт уулзалт хийж магадгүй байна" гэжээ.

Тухайлбал, CNN агентлаг, ""Оросууд Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Оросын удирдагч В.Путин болон Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахад нээлттэй. Ерөнхийлөгч Д.Трамп энэ харгис дайныг дуусгахыг хүсч байна" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитийн хэлснийг иш татан мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

16 цагийн өмнө