Д.Трамп ОХУ-д шинэ хориг тогтоох зарлиг гаргаж, "Оросоос газрын тос авч буй Энэтхэгт 25 хувийн нэмэгдэл татвар" тогтоожээ

Д.Трамп ОХУ-д шинэ хориг тогтоох зарлиг гаргаж, "Оросоос газрын тос авч буй Энэтхэгт 25 хувийн нэмэгдэл татвар" тогтоожээ

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн цөмийн сүрдүүлэгийг хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп холбогдох бүс нутагт хоёр цөмийн шумбагч онгоц байрлуулах тушаал өгч, улмаар ОХУ энэ Баасан гаргаас өмнө Украинд гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээ авна гэж саяхан мэдэгдсэн. 

Тэгвэл өчигдөр /2025.08.06/ АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсаны дараа Д.Трамп Орост тавих шинэ хориг арга хэмжээний зарлигт гарын үсэг зурсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өчигдөр /2025.08.06/ гаргасан зарлигт, "ОХУ нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлж байгаа онцгой хүчин зүйл" хэмээн нэрлэжээ.

Иймд АНУ-д ОХУ-аас газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, бусад дагалдах бүтээгдэхүүн импортоор оруулахыг хориглох, мөн ОХУ-аас түүхий газрын тос худалдан авч байгаа Энэтхэг улсаас АНУ-д импортолж буй бараанд 25 хувийн нэмэгдэл татварыг тогтоох шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр өнөөдөр /2025.08.07/-өөс мөрдөгдөж эхлэх тарифын нэмэгдэл дээр хувийн нэмэгдэл татвар нэмэгдээд АНУ-д импортолж буй Энэтхэг улсын бараа, бүтээгдэхүүнд 50 хувийн татвар тогтоогдохоор болсон байна.

Эх сурвалж: BBC