Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар хийж, товлосон хугацаанаас өмнө нээлээ.
Авто замыг өнгө асфальтбетоноор хучиж, тэмдэглэгээ хийн зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Товлосон хугацааны дагуу замыг наймдугаар сарын 7-ны 06.00 цагт нээх байсан юм.