АНУ-ын Юта мужийн Бонневиллийн давст нуурт байрлах хурдны зам дээр эмгэнэлт осол гарчээ. Энэ нуурын хавтгай, хатуу гадаргуу нь тээврийн хэрэгслүүдийг маш өндөр хурдад хүргэх боломж олгодог бөгөөд дэлхийн олон дээд амжилт энд тогтоогддог байна.
ВИДЕО:
ВИДЕО: АНУ-д 450 км цагийн хурдтайгаар дэлхийн дээд амжилт тогтоохыг оролдсон уралдаанч амиа алджээ
— iSee.mn (@iSee_MN) August 6, 2025
УНШИХ: https://t.co/SVUNTuFt6K pic.twitter.com/uzysegjk9V
Тэгвэл саяхан болсон үйл явдлын үеэр 60 настай Крис Рашке хэмээх уралдаанч дэлхийн хурдны дээд амжилт тогтоохыг зорьж, автомашинаа пуужингийн хурдаар жолоодон 457 км цагт хүргэж чадсан ч 3.6 км орчим зам туулаад тэрээр автомашинаа удирдаж чадахаа больж осолджээ. Ослын газарт анхны тусламжийг яаралтай үзүүлсэн ч харамсалтай нь Крис Рашке ослын үеэр авсан гэмтлээ даалгүй амь насаа алдсан байна.
Эх сурвалж: CBS News