Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайч эх орондоо зохиогдож буй Их дуулга тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирсан билээ.
Тэгвэл Б.Ганхайчид хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам өнөөдөр (2025.08.06) Чингис хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэ үеэр олон улсын хэмжээний мастер Б.Ганхайчид Хэнтий аймгаас нэг өрөө бэлэглэлээ. Энэхүү хүндэтгэлийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Жаргалсайхан, Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал нар гардуулсан байна.
Наадмын үеэр соёолон насны морин уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж.