200 гаруй хүнийг хамарсан нийтийн бүжгийг зогсоож, Зөрчлийн хэрэг нээжээ

200 гаруй хүнийг хамарсан нийтийн бүжгийг зогсоож, Зөрчлийн хэрэг нээжээ

Баянгол дүүргийн III хороонд байрлах “ИМЭКС” ХХК-ийн "Гэгээ цагаан ордон" нийтийн бүжгийн клубын үйл ажиллагааг дүүргийн шуурхай штабаас зогсоожээ.

Шуурхай штабын бүрэлдэхүүн энэ сарын 27-ны 19.30 цагт тус клубт шалгалт хийхэд тус клуб 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны А/223 дугаар захирамжийг хэрэгжүүлээгүй, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, болон 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.