Б.Отгонсүх: Солонгос Улсын анхны зорчигчдийг Мөрөн хотын нисэх буудал дээр анх удаа хүлээн авсан нь түүхэн үйл явдал боллоо

Б.Отгонсүх: Солонгос Улсын анхны зорчигчдийг Мөрөн хотын нисэх буудал дээр анх удаа хүлээн авсан нь түүхэн үйл явдал боллоо

БНСУ-ын Чонжу хотоос Мөрөн хот хүртэлх анхны нислэгийн энэ сарын 28-нд гүйцэтгэсэн. 

Энэ талаар "ИНҮТ" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, "ИНЕГ бүх аймгийн нисэх буудлуудыг хариуцан ажилладаг. Өнөөдөр түүхэн үйл явдал болж байгаа дуулгахад таатай байна. Мөрөн хотын нисэх буудал 2020 онд олон улсын нисэх буудлаар зарлагдсан байдаг. Үүнээс хойш бид орон нутгийн нисэх буудал дээр олон улсын зорчигчдыг хүлээж авах үйл ажиллагааг шат дараатайгар хийж байгаа. Өнөөдөр Солонгос улсын Чонжу хотоос анхны зорчигдыг Мөрөн хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр хүлээн авч байна. Ингэснээр аялал жуулчлалын салбарт ч нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа юм. Мөн Солонгос Монгол хоёр улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой" гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө