"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн Э-г яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Тодруулбал, энэ оны 06 дугаар сарын 27-ний 11.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг энэ сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлсэн байна. 

Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө