Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж, өмнөх өдрөөс 208 тохиолдлоор буурчээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж, өмнөх өдрөөс 208 тохиолдлоор буурчээ

Өнөөдрийн /2025.07.31/ байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болж буурчээ. Өмнөх өдөр нийт батлагдсан тохиолдол 13222-т хүрээд байсан юм. 

Эмнэлэгт 87 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12826, гэрээр эмчлүүлж буй 91, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон 96119 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4970 болжээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалсаар байна.