Төв цэвэрлэх байгууламж, 21-р хорооллын халуун усыг ирэх сарын 12 хүртэл хязгаарлана

Төв цэвэрлэх байгууламж, 21-р хорооллын халуун усыг ирэх сарын 12 хүртэл хязгаарлана

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас дулаан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлсэн. Энэ долоо хоногт түр зогсолт засварын бүсэд хамаарах дараах бүсчлэлд хязгаарлалт хийлээ.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод халуун ус хязгаарлаж засварын ажил хийж байна. Карьер, "Буян" ХХК, 013-р анги, Төв цэвэрлэх байгууламж, 21-р хорооллын хэсэгт зуны их засварын төлөвлөгөөт зогсолт хийгдсэн тул наймдугаар сарын 12-н хүртэл халуун ус хязгаарлана.