Каргогоор ирүүлсэн мансууруулах бодисыг хүлээн авч, савлан, бусдад дамжуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Каргогоор ирүүлсэн мансууруулах бодисыг хүлээн авч, савлан, бусдад дамжуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Б.Д нь гадаад улсаас каргогоор ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, савлан, бусдад дамжуулсан, мөн худалдаалах зорилгоор 180,1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, А.Н нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ