УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Увс аймгийн 100 жилийн ойд бэлэг болгон зам барьж өгч буй юм байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын нутагт байрлах "Улаан уулын рашаан” хүртэл 2.4 км замын далангийн ажлыг санаачлан улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгуулжээ. Үргэлжлүүлэн ирэх жил замын асфальтан хучилт, тохижилтын ажлыг 2.5 тэрбум нийт 3.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх аж.
Энэ тухай өчигдөр Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээний хөтлөгч “УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Улаан уулын рашаан явах замыг 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж энэ жил далангийн ажил, ирэх жил асфальтын хучилтын ажлыг хийлгэж 100 жилийн ойд бэлэг барьж байна” хэмээн наадамчин олонд хандан зарласан юм.