Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх 4-р багийн Хараа голд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/ Суудлын автомашин голд живж, 2 иргэн автомашин дотор гацсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 31-ны 01:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна. дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Stima” загварын суудлын автомашин голд живж, иргэн Э /49 настай, эрэгтэй/, иргэн И /2 нас 5 сартай, эрэгтэй/, автомашин дотор гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, голд живж байсан автомашиныг аюулгүй газар татан гаргажээ.
