НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Энэ удаагийн буцаан олголтоор 1292851 иргэнд 83.4 тэрбум төгрөг шилжүүлнэ. 

Иргэд II улирлын буцаан олголтоосоо газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргэсэн байна. Мөн буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулжээ. Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт  аппликейшнээр татвараа төлөх боломжтой.