Увс аймгийн түүхт 100 жилийн ойн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ

Увс аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.

Долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихийг, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүү булаалдахаар болсон. Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж, Увс аймаг үүсгэн байгуулагдсан түүхт 100 жилийн ойн наадамд түрүүллээ. Сонирхуулахад, Энэхүү наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг LEXUS 600 автомашинаар, үзүүрлэсэн бөхийг 3 өрөө байр, их шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийг 2 өрөө байраар тус тус шагнах юм.