Увс аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихийг, Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын заан Б.Бат-Өлзийг амлан авч барилдав. Улмаар Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихоор долоо давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо. Сонирхуулахад, Энэхүү наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг LEXUS 600 автомашинаар, үзүүрлэсэн бөхийг 3 өрөө байр, их шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийг 2 өрөө байраар тус тус шагнах юм.