Увс аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.
Дархан аварга Н.Батсуурь Улсын заан Д.Хүдэрбулгаар, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын заан Б.Пүрэвсайханаар, Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын харцага Н.Золбоогоор, Улсын гарьд Ө.Бат-Орших Улсын аварга С.Мөнхбатаар зургаа давж, шөвгийн дөрөвт тунаж үлдлээ.
Сонирхуулахад, Энэхүү наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг LEXUS 600 автомашинаар, үзүүрлэсэн бөхийг 3 өрөө байр, их шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийг 2 өрөө байраар тус тус шагнах юм.