Машин дээр юм уналаа. Амьд явах баталгаа алга гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
ВИДЕО:
Энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад СБД-ийн хороо “Шангриллагийн хойд талын баригдаж байгаа барилга дээрээс чулуу унаж, автомашины цонх хагалчихлаа” гэсэн мэдээлэл энэ сарын 29-ний өдрийн 15.30 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтаар учирсан хохирлыг тогтоох болон бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байж болох нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдэж байна” гэв.