Б.Чойжилсүрэн: Увс аймгийн 100 жилд зориулж эрчим хүчний сайдын багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан

Б.Чойжилсүрэн: Увс аймгийн 100 жилд зориулж эрчим хүчний сайдын багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан баяр наадам эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус аймгийн ойн баяр наадмын TV9 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байгаа билээ. Тэгвэл шууд дамжуулалтын үеэр Эрчим хүчний сайд  Б.Чойжилсүрэн Увс аймгийн ойн баярт зориулж улсын төсөвт 4,5 тэрбум төгрөг суулгуулсан болон эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөг зарцуулсан талаараа ярилцлага өглөө.

Эрчим хүчний сайд  Б.Чойжилсүрэн “Ойн арга хэмжээг зохион байгуулахад орон нутгийн болон улсын төсөв хөрөнгө оруулалтаар нийт 22 орчим тэрбум төгрөгийг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Тухайлбал, 4,5 тэрбум төгрөгөөр цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг хийсэн. Энэ ажлыг шийдвэрлэхэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд асан Ж.Батсуурь болон манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бид гурав нийлж, 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2025 оны төсөвт суулгасан нь ажил хэрэг болж, бүрэн суусан. Мөн Цэнгэлдэх орчмын тохижилт, цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд Эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөг зарцуулсан.” гэв.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө