АНУ-ын Хүнс, эмийн чанарыг хянах алба ХДХВ-ийн эсрэг анхны вакцин болох Yeztugo-г зөвшөөрөв.
Тодруулбал, жилд 2 удаа тарилга хийснээр 100% хамгаалдаг ХДХВ-ийн анхны эмийг баталснаар 44 жилийн турш үргэлжилсэн тахал дарагдаж магадгүй гэх мэдээллийг өгчээ. Үйлдвэрлэгчид мөн эмийг АНУ болон бусад оронд авах боломжийг олгож байгаа бөгөөд үүнийг үйлдвэрлэх, нийлүүлэх зургаан ерөнхий үйлдвэрлэгчтэй роялтигүй лицензийн гэрээ байгуулж байгаа аж.
АНУ-д Хүнс, Эмийн Захиргаа (FDA) шинэ Ленакапавир буюу Yeztugo брэндийн нэрээр худалдаалагдаж байгаа нь капсидийн (өвчний генийг хамгаалдаг уураг) вирусийг дарангуйлагч гэгддэг эмийн ангилалд багтах эм аж. Мөн ДОХ-той тэмцэх дэлхийн сантай гэрээ байгуулан вакциныг доогуур, дунд орлоготой 120 оронд үнэ төлбөргүйгээр нийлүүлэх гэнэ. Уг вакцин нь жил бүр 1.3 сая хүнд халдварладаг ХДХВ-ийн эсрэг тэмцэлд эргэлт авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: New Atlas