ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 350 км зам туулахаар 3 дахь өдрөө гүйж байна

ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 350 км зам туулахаар 3 дахь өдрөө гүйж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн нэгдүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 3 дахь өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 17 цагт нийт 120 км зам туулж, Дархан-Уул аймгийн Дархан 50 цогцолборт хүрсэн бөгөөд энэ үеэр 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги болон тус аймгийн төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хэт холын зайн анхны гүйлтээ хийж буй ахлагч Г.Ариунзаяа хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлт нь миний хувьд маш том сорилт бөгөөд эх оронч сэтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрээ сорихыг зорьж байна. Зам зуурт иргэд, алба хаагчид дэмжлэг үзүүлж, урам өгч байгаад маш их талархаж байна. Цаашид залуучуудыг эрүүл мэнддээ анхаарах, эх оронч үзэлд уриалах, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх олон ажлууд санаачилна” гэдгээ илэрхийллээ.