Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Тодруулбал, Туул, Баянголын ам, Толгойт, Бумбатын рашаан, Хунт нуур, Нарангийн голын ай савын ойр орчмын газрын 21.600 ам.метр талбайд 163 хүний бүрэлдэхүүнтэй 20 рейсээр 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэлээ. Мөн цэвэрлэгээний дараах ариутгах, халдваргүйтгэлийн ажлыг хийсэн байна.