Хүүхдүүдээ "төмрөөр түлнэ“ хэмээн айлгаж бичлэг хийсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Хүүхдүүдээ "төмрөөр түлнэ“ хэмээн айлгаж бичлэг хийсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд “бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдлийн зэргийн үнэлгээг хийж байна. Одоогоор шалгалтын ажиллагааг шуурхай явуулж байна.

ВИДЕО: