Увс аймгийн 100 жилийн ойн соёолонгийн уралдаанд ААУ О.Баатарын хонгор үрээ түрүү магнайд хурдаллаа

Увс аймгийн 100 жилийн ойн соёолонгийн уралдаанд ААУ О.Баатарын хонгор үрээ түрүү магнайд хурдаллаа

Увс аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн соёолонгийн уралдаанд 130 соёолон бүртгүүлснээс 83 нь мордлоо.

Баяр наадмын соёолонгийн түрүү магнайд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул аймгийн алдарт уяач О.Баатарын хонгор соёолон хурдалсан бол аман хүзүүнд Увс аймгийн Тэс сумын уугуул Д.Насанбаярын бор, айргийн гуравт Ховд аймгийн Зэрэг сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Чулуунбаатарын зээрд, айргийн дөрөвт Увс аймгийн Тариалан сумын уугуул Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Л.Алиагийн дөлгөөн хар, айргийн тавд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул сумын алдарт уяач Ц.Хишигбаярын зэгэл хонгор хурдалж, наадамчин олноо баясгалаа.