Германд болж буй цахим спортын “Counter Strike2” тоглоомын “Intel Extreme Masters Cologne 2025” дэлхийн цуврал тэмцээнд урилгаар оролцож буй “MongolZ” баг “А” хэсэгт хоёрдугаар байраар шалгарлаа.
“MongolZ” баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Францын “Team Vitality” багтай тоглож, 0:2-оор хожигдлоо. Тус тэмцээний шилдэг зургаан багийн нэгээр шалгарсан “MongolZ” баг Украины “Natus Vincere” багтай наймдугаар сарын 1-д тоглохоор боллоо. “А” хэсгийг тэргүүлсэн Францын “Team Vitality” баг шилдэг дөрөвт үлдсэн. “Intel Extreme Masters Cologne 2025” тэмцээн 1,2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, шилдэг зургаан багийн нэгээр “MongolZ” баг шалгарлаа.