Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй байна.
Харин 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан журам, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар” болон олон улсад мөрдөгдөж байгаа гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргазүйн хүрээнд боловсруулсан асуумжийн дагуу гангийн эрсдэлийн түвшинг тодорхойллоо.
Гангийн үнэлгээг хийхдээ энэ оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдал, гангийн төлөв байдал статистик болон бусад мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн байна.