ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ

ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-134 хүн

  • Хөнгөн – 14
  • Дунд – 111
  • Хүнд – 7  
  • Нэн хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  1278, гэрээр эмчлүүлж буй  96, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96119  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4962 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2859, 5-9 насны 1660хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.