Автомашины бүхээг дотор хавчуулагдсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Автомашины бүхээг дотор хавчуулагдсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо автозамын зорчих хэсэгт 2 суудлын автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг долоодугаар сарын 29-ний өдрийн 19:31 цагт хүлээн авсан аж.  

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн А-ийн улсын дугааргүй загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Тоёота приус -41” загварын суудлын автомашинд зорчиж явсан З /8 настай эрэгтэй/, У /6 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотроо хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.