Чингэлтэй дүүрэгт голын ай сав дагуух талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэжээ

Чингэлтэй дүүрэгт голын ай сав дагуух талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэжээ

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй ажилтан, албан хаагч, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гурван байршилд хуваагдан долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд голын ай сав, зуслангийн чиглэлд цэвэрлэгээ хийжээ.

Эхний байршил нь Майхан толгой-2 зуслангаас доош уруудан Шаргаморьтын гүүр хүртэл. Шаргаморьтын гүүрнээс доош Гоодой ам хүртэл. Мөн Гоодой амаас оош Дамбын пост хүртэл буюу голын эрэг дагуу түүвэр цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Нийт 85.915 ам.метр талбайг цэвэрлэсэн бөгөөд зуслангийн чиглэлд найман авто машинаар 15 рейсээр 145.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв. Мөн цэвэрлэгээ хийгдэж дууссаны дараа Сэлбэ гол дагуу ай сав газрын нийт 8.8 км урт, 128.000 ам.метр талбайг ариутгажээ.