Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхий прокурор Монгол Улсад айлчилж байна 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ерөнхий прокурор Монгол Улсад айлчилж байна 

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор албан ёсны айлчлал хийж байна.

Тодруулбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны долоодугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдрийн хооронд Монгол Улсад айлчлал хийж байна.