Эд зүйлийг нь олж өгсөн цагдаад АНУ-ын жуулчин талархлаа илэрхийлжээ

Эд зүйлийг нь олж өгсөн цагдаад АНУ-ын жуулчин талархлаа илэрхийлжээ

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю энэ оны долоодугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн захаар үйлчлүүлж таксинд сууж, буухдаа цүнх болон камераа мартаж буусан байна.

Энэ талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу тус аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ариунболд  ажиллаж гээгдүүлсэн эд зүйлийг нь олж өгчээ. Уг үйл явдлын талаар Америкийн Нэгдсэн Улсын иргэн Эндрю тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сайхан сэтгэлийг цохон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн талархал ирүүлсэн байна.