“Осака-Кансай экспо 2025”-д манай улс “Монголын амар амгалан" сэдвийн дор оролцож байна

“Осака-Кансай экспо 2025”-д манай улс “Монголын амар амгалан" сэдвийн дор оролцож байна

“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн  үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотноо зохион байгуулагдана.

Монгол Улс энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэж байгаа бөгөөд манай улсын павильонд одоогийн байдлаар 2.2 сая хүн зочлоод байна. Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, 7 дугаар сарын байдлаар “Осака-Кансай ЭКСПО 2025”-г 13 сая 661 мянган хүн үзэж сонирхсон байна.