Дунд гол дагуу 68.3 тонн хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хаяжээ

Дунд гол дагуу 68.3 тонн хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хаяжээ

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайг цэвэрлэжээ.

34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ. Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.