Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатар найруулсан. Тэрбээр Увс аймгийн наадмын нээлтэд хуурын татлага, бий биелгээний язгуур соёлын өвөрмөц байдал, түүхэн хүмүүс, түүхэн үйл явдлуудыг харуулахыг зорьжээ.
