Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” сургалтыг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Оюутан цэргүүдийг цэргийн албанд дасгах, цэргийн мэргэжлийн бэлтгэл, цэргийн мэргэжил олгох болон тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн 4 үе шаттайгаар явагдаж байна. Мөн 5, 10, 20, 30 км-ийн марш, хоногийн сургуулийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Мөн сургалтын төвүүд оюутан цэргүүддээ буудлагын дасгал боловсруулж сургахаас эхлэн, сургуулийн болон тасгийн байлдааны буудлагыг мөн амжилттай гүйцэтгүүлж, цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлж байна. Энэ нь дайчдын биеийн болон сэтгэл зүйн ачааллыг бууруулах, олон нийтийн ажилд идэвхтэй хамруулж, бэлтгэл сургууль, амралт чөлөөт цагийн тэнцвэрийг хадгалж буйг онцоллоо. ЗХЖШ-ын даргын тушаалаар “Оюутан цэрэг-2025” сургалтын цэргийн тангараг өргөх ёслол 2025 оны наймдугаар сарын 10-ны өдөр улс орон даяар тус тусынхаа сургалтын төвд нэгэн зэрэг зохион байгуулагдана гэдгийг мэдэгдлээ.