Г.Тэнгүүндалай шатрын Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртэв

Г.Тэнгүүндалай шатрын Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртэв

Хятадын Жухай хотод зохиогдож буй Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн үргэлжилж байна. 

Тус тэмцээнд "Босоо ноён" клубийн тамирчин, Олон улсын шатрын холбооны мастер Ганбатын Тэнгүүндалай нь стандарт  төрөлд 9 өргөөс 8 оноо, блиц төрөлд 9 өргөөс 9 оноотой амжилт үзүүлсэн юм. Ингэснээр 15-16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүлж, цомын эзэн боллоо.