Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.29/ боллоо.
Наадмын нээлтэд өчигдөр Ардын жүжигчин цол хүртсэн С.Жавхлан "Цэнхэр тэнгэрийн орон", "Увс нуур" гэх дуунуудаа дуулсан юм. Харин иргэд түүнийг муу дуулсан, өнгө алдсан, аянаасаа зөрсөн хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "Өргөн Монгол түмэн минь Ардын жүжигчин цол хайрласан учраас анхны дүрээ Буурал даргаараа бүтээлээ. Хэтэрхий дүрдээ орчижээ. Буурал дарга минь нэг их сайн дуулдаггүй байсан юм болов уу? Буурал дарга минь тэнгэрээс ирж, тэр эрчим хүч нь хөгжмийг хүртэл гацааж удаашруулав уу? Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ. Хүний газар Нутгаа олон жил санасаар тэнгэрт халисан Их хүмүүн буурал даргыгаа нутагт нь авчрах гэж их хичээлээ. Их хүмүүн Юмжаагын Цэдэнбал: Чингисийн тулганд бадарсан гал хэзээ ч бөхөх ёсгүй! Монгол орон үүрд мандан бадраг" гэжээ.