Увс аймгийн удирдлагууд, наадмыг зохион байгуулж буй комисс, иргэд түүхэн 100 жилийн ойн баяр наадмаа хүний эрхийг хангах, байгаль орчинд ээлтэй байх талаас нь анхаарч шийдвэрлэжээ.
Төв цэнгэлдэхийн орчимд эко болон био, стандарт ариун цэврийн өрөөг олноор шийдэж. Хэдэн мянган машин зогсох авто зогсоол, интернэтийн асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн “Эх хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асар" гэсэн тусгай орчныг ч бий болгож. Төв цэнгэлдэхийн эргэн тойрны асрууд дэлгэцтэй, дохионы хэлмэрчтэй танилцуулга хийж байгаа аж.