Дорнод аймаг Улсын харцага М.Бэлгүтэйг Land300 автомашинаар, Улсын Мэргэн Ч.Гандавааг нэг өрөө байраар мялаажээ

Дорнод аймаг Улсын харцага М.Бэлгүтэйг Land300 автомашинаар, Улсын Мэргэн Ч.Гандавааг нэг өрөө байраар мялаажээ

Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" наадам Дорнод аймагт болж байна.

Наадмын үеэр энэ жил Монгол Улсын харцага цолны болзол хангасан М.Бэлгүтэйг Land300 автомашинаар, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангасан Ч.Гандавааг 1 өрөө байраар тус тус мялаасан байна. Мялаалгийг Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, болон Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар болон түүний тамгын газар, бусад сум, Нутгийн зөвлөл, аж ахуй нэгж иргэд хамтдаа гардуулан өглөө.

Сонирхуулахад, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зургаа давж Улсын харцага цолны цолзол хангасан. Харин  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Ч.Гандаваа энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурваанд 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзлэн, “Улсын мэргэн” цол хүртсэн билээ.