Өнөөдөр эхэлж буй Дорноговийн наадамд Улсын арслан  Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нар зодоглоно

Өнөөдөр эхэлж буй Дорноговийн наадамд Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нар зодоглоно

Дорноговь аймгийн түүхт 94 жилийн ой, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдавга, Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Ц.Одбаяр, Улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар зодоглох аж.