ТОДРУУЛГА: “Өөжинмед” эмнэлэгт гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, шалгалтын ажил үргэлжилж байна

ТОДРУУЛГА: “Өөжинмед” эмнэлэгт гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, шалгалтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Өөжинмед” эмнэлгийн гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 02:35 цагт ирсэн аж.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, эмнэлгийн хойд талын 1 дүгээр давхраас 3 давхар хүртэлх гадна талын фасад шатаж байсныг унтраасан.

Тэгвэл “Өөжинмед” эмнэлэгт гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийг талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна. Одоогоор шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй” гэв.